Ads 468x60px

Итгэлтэй, Үнэмшилтэй, Товчхон, Уран, Гоё ярьж сурцгаая! Залуусаа! Сайхан ярихын нууцыг бид таньд дэлгэнэ.
Showing posts with label нийтлэл. Show all posts
Showing posts with label нийтлэл. Show all posts

2010/05/12

Илтгэх урлаг гэж юу вэ?


Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж...

энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидзт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Жорж Буш, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл бий гэнэ.
Та заавал уран илтгэгч байх ёстой юү?
Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай. Уран илтгэх урлаг яваандаа энгийн амьдралд ч хэрэглэгдэх боллоо. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Наад зах нь хүн болгонд тохиолддог хайр сэтгэлийн асуудалд энэ нь гол нөлөөтэй аж. Сэтгэлтэй хүндээ өөрийгөө зөв илэрхийлж, мөн нээж чаддаг байхын тулд мөнөөх илтгэх урлаг зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэнийг хэлэхэд ийм чадаар манай залууст дутмаг. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Орчин үед залууст өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Харин өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах гэнэ. Уран илтгэлийн гол зорилго нь юу ч ярьж байсан тэр сэдэв шийдлийг бусдад хүргэх, тэдний сэтгэл зүйг үгийн гайхамшигаар байлдан дагуулахад орших ажээ. Хүн болгон гайхамшигтай илтгэгч болдоггүй. Авраам Линкольн тариачны сууринд очиж өндөр зүйл дээр гарч зогсоод яриа хийж илтгэх чадвараа дээшлүүлдэг байжээ. Сайн илтгэгч болно гэдэг бол хичээл зүтгэлийнх гэж нэгэн ухаантан хэлжээ.
Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх
Танд заримдаа олны өмнө гараад айх, сандрах, ямар нэгэн бэлтгэлгүйн улмаас хэлэх гэсэн үгээ мартах, юу ярьж буйгаа сүүлдээ мэдэхээ байчихдаг үе тохиолддог уу? Тэгвэл шинээр илтгэгч болж буй хүмүүст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авах, тэгээд зорилгоо тодорхойлох, үүндээ нийцсэн илтгэлийн төлөвлөгөө зохиох, тэгэхийн тулд ярих зүйлийнхээ талаар хангалттай мэдлэг хуримтлуулсан байх шаардлагатай аж. Мөн нэг чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байж эхлэлээ сайн хийх явдал. Мордохын хазгай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү.
Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэсэн үг байдаг. Олон эрдэмтэд энэ үгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. «Жинхэнэ баатар эр эцсийн том тулалдаанд орохын тулд мянга мянган жижиг тулалдаанд ялдаг гэдэг. Үгийн сонголт, дууны өндөр нам байх, тайзыг хэрхэн эзэмших, хэдийд эхэлж, хэдийд дуусгах вэ, хэрхэн асуулт асуух, яаж унших гээд суралцах зүйл маш олон. Өөрийгөө хүн хэзээ ч «Би чадахгүй, энэ бол бүтэшгүй зүйл» хэмээн чамлах нь туйлын буруу гэнэ. Генерал болохыг хүсдэггүй цэрэг хэзээ ч цэрэг болж чаддаггүй гэдэг. Уран илтгэгч болъё л гэвэл чи зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Алхам алхмаар хөгжсөөр яваандаа амжилтад хүрнэ. Үүний тулд хамгййн гол нь зорилгоо зөв тодорхойлох. Тэгээд түүнээсээ гажихгүй, хатуу чанд дэглэмтэй байх явдал чухал юм байна. Уран илтгэгч болох хүн заавал сайхан царай зүс, гоё хувцастай, цээлхэн дуу хоолойтой байх албагүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь амжилтад хүрэх үндэс болдог аж.

Дэлгэрэнгүй үзэх...

2010/04/15

Илтгэлээ амжилттай төгсгөх

Илтгэгч хүний нэг том чухал зүйл бол хүмүүст тавьсан илтгэлээ дуусгах байдаг. Заримдаа эхлэхээсээ илүү дуусгах нь хэцүү гэж ярих хүмүүс ч бий. Хэрвээ та илтгэл тавих гэж байгаа бол яаж хүмүүст хүргэх вэ? Илтгэлээ хэрхэн амжилттай дуусгах вэ? гэж бодох нь лавтай. Илтгэлээ амжилттай дуусгахад анхаарах зүйлүүд гэвэл...

Эдгээр зүйлүүд орно. Туршаад үзээрэй.
  • Хүчтэй байх
  • Сүүлийн өгүүлбэрээ урьдчилан томъёолоод тэмдэглэчихсэн байх
  • Өөдрөг үгээр төгсгөх
  • Дуусч байгаа нь ойлгогдохоор дүгнэлт хийж төгсгөх
  • Бүү дуусаасай гэж хүсч байхад дуусгах
  • Илтгэж дуусангуут байрнаасаа хөдлөхгүй хэсэг зуур зогсох
  • Илтгэлээ төгсгөх үедээ сонсогчид руу харж инээмсэглэх
  • Сонсогчдод хандан хэдэн аятайхан үг хэлэх
  • Хошигнол ашиглах
  • Яруу найргийн мөрүүдийг ашиглах
  • Ямар нэг зүйлд уриалах
Хаана ч, юу ч, хэнд ч ярисан байлаа эдгээрийг бүгдийг нь хэрэглэхгүй ч аль нэгийг нь туршаад үзээрэй. Таньд таалагдах болно. Амжилт

Дэлгэрэнгүй үзэх...

2010/03/06

Лекцийг хэрхэн сонсох вэ? Сонсохуйн гайхамшиг

Их сонсч, бага ярь хэмээн хүнд хоёр чих, нэг ам заяажээ. З. Стоик
Бид өдөр бүр ярих унших, бичихээс илүүтэйгээр сонсдог ч сонсохуйн талаар хамгийн бага ойлголттой байдаг. Сонсох бол анхаарах, тайлбарлах, ойлгоц бүрдүүлэх процессоос бүрддэг. Сонсохуй бол...

ярилцаж буй хүндээ байнгын анхаарал шаардах идэвхитэй үйл ажиллагаа, нөгөө талаас суралцах хамгийн чухал арга билээ.
Би хэр сонсдог вэ? Гэсэн асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Лекц илтгэлийг хэрхэн сонсох вэ?
Бусдыг ярьж байх үед сонсох анхаарлаа төвлөрүүлэх төвшин, ярианы нөхцөл байдал, зорилго, танхим, арга зэргээс их хамаардаг.
Идэвхтэй сонсох үйл ажиллагааг доорхи төвшинүүдэд хуваадаг.
1. Шүүмжилж сонсох
2. Анхааралтай сонсох
3. Ойлгож сонсох
Шүүмжилж сонсох энэ нь мэдээллийг сонсч, үнэлэх явдал юм. Гэхдээ шүүмжлэл алдаа, зөрчлийг нь олох гэсэн үг биш, харин сонссон мэдээлэл танд яаж нөлөөлж болох вэ? гэдгийг үнэлэн сонсох явдал юм.
Анхааралтай сонсох энэ бол тодорхой ялгах чадвартай холбоотой. Илтгэгчийн сэтгэлийн хөдөлгөөнийг анхаарч, дуу хоолойн хувьслаар чухал гэсэн зүйлүүдийг нь тодорхойлон ойлгодог.
Ойлгож сонсох энд өөрийгөө илтгэгчийн оронд тавьж сонсох чадвар юм. Энд хамгийн гол нь мэдээллийг сонсч, сонсноо үнэлээд илтгэгчийн хөдөлгөөнүүдийг мэдэрч сонсох хэрэгтэй.

Эндээс дүгнэхэд хамгийн чухал нь анхааралтай байх юм. Анхаарлаа сарниулахгүй байхын тулд хичээх хэрэгтэй. Зөвхөн лекцэндээ анхаарлаа хандуул лекцэн дээр өөр зүйл бүү бод. Мөн бусдын анхаарлыг сарниулахаас аль болох зайлсхийгээрэй.

Бусад хүн өөрийг чинь яаж сонсоосой гэж хүсдэг шигээ бусдыг сонс
Сонсохуй нь суралцах хамгийн том боломж гэгдийг санах хэрэгтэй. Танд амжилт хүсэе.


Дэлгэрэнгүй үзэх...

2009/09/04

Илтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ?


Илтгэх урлаг гэдэг нь ярих урлаг бєгєєд зєв сайхан ярьж чаддаг байхыг чухалчилдаг. Илтгэл гэдэг нь хvн єєрийн санаа бодол, vзэл баримтлалаа зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцох арга хэрэгсэл юм. Илтгэх гэдэг нь...

зєвхєн шалгарсан улс тєрчид, удирдах ажилтнуудад л хамаатай зvйл гэж олон хvн андуу бодож энэ чиглэлд єєрийгєє хєгжvvлэх тухайд боддоггvй, хаячихдаг.
Гэтэл аливаа албан харилцаа бvр санаагаа зєвєєр илрэхийлэх, єєртєє болон ажилдаа эзэн байх тухай vг хэлэх, мэдээлэл хийх, илтгэх чадвартай байхыг шаарддаг. Иймээс ямар ч ажил мэргэжил, албан тушаалын хvн илтгэгч байж болно. Илтгэгч хvн гэдэг тухайн нєхцєлд зохиогч, яригчийн vvргийг давхар гvйцэтгэж байдаг.
ОХУ-ын ерєнхий боловсролын сургуулийн 11-р ангид “Риторика” буюу илтгэх урлаг гэдэг хичээл оруулж эхлээд байгаа нь хvний хєгжилд энэ чадварыг чухалчилж байгаагийнх. АНУ-д дунд сургуулийн анги бvрт индэр байдаг бєгєєд сурагчдыг ямар нэгэн сэдвээр байнга яриулж, нєхєддєє, эцэг эхдээ, багш нартаа баярлаж талархаж байгааг нь хэлvvлж байдаг. Энгийн зvйлээс илтгэх чадварт сургаж байгаа нь энэ. Монгол хvvхдvvд ч єнєєдєр дэлхий нийтийн хандлагаас хоцрох учиргvй. LADY тєв “Залуу илтгэгч” сургууль байгуулсны шалтгаан нь энэ.
Илтгэгчийн vг хэл товч тодорхой, оновчтой байх ёстой. Ийм байх нь ойлгомжтой, сонирхолтой бас цаг хэмнэнэ. Бvтэн цаг vргэлжилсэн хэрнээ 20-иод минут л болсон юм шиг, эсрэгээр 10 гаруйхан минут болсон хэрнээ бvтэн цаг болсон юм шиг залхуутай санагдах хоёрын аль нь сонирхолтой, vр дvнтэй байх вэ? Товч цєєн vгээр ярина гэдэг нь хэрэгцээгvй vг, бvдэг утгаас зайлж чадаж байнаа л гэсэн vг. Юм юмны тухай мєртлєє юуны ч тухай биш яриа байдаг байна. Энэ нь сунжруу, нуршуу, утга санаа бvрхэг, барьцгvй юм ярьсан л гэсэн vг.
Илтгэгчийн дадлага, чадварын гол нь мэдлэгийн нєєц байдаг. Их зvйл уншсан судласан, практикт хэрэгжvvлдэг хvн л мэдлэгээр илvv байна. Ийм илтгэгчид хэдийнээ єєрийн гэсэн арга барилтай, имижтэй болчихсон байдаг. Харин янз бvрийн ажил мэргэжлийн анхлан илтгэгчдэд энд єгvvлж буй бvхнийг хvлээж байгаа юм. Илтгэгч бvх ярих юмаа бичгийн хэвэнд оруулж аван тvvнийгээ харж ярих юм бол сонсогчид хvлээж авахгvй. Эсвэл бас хэлэх vгээ бичсэн байдлаар нь уншихад ч мєн адил. Тиймээс илтгэлээ хэрхэн тєлєвлєснєє танилцуулчихаад ярьж эхлэсэн нь дээр. Vгvй бол шууд ярьж болно. Ямар ч байдлаар байлаа гэсэн олны ємнє мэдлэгээ найруулан ярьж байгаагийн хувьд зохиогч болж, газар дээр нь мєн нэвтрvvлэгч болж байгаа хэрэг.
Тиймээс vгийг буруу хазгай хэлж ашиглах юм бол засч залруулах боломжгvй тул илтгэгчид маш их vvрэг хариуцлага тулгарч байдаг. Нєєц мэдлэг, дадлага, чадвар шаардсан энэхvv илтгэх урлагт суралцах нь ажил хэрэгч хvний болон оюутан таны зайлгvй эзэмшвэл зохих эрдэм юм.


Дэлгэрэнгүй үзэх...

Илтгэл тавих 18 зөвлөгөө

Оросын алдарт сэтгэл судлаач А. Р. Эльконикийн Илтгэл тавихдаа анхаарах зөвөлгөөг хүргэж байна. Хэрвээ та ямар нэгэн газар илтгэл тавихаар бэлдэж байгаа бол энэ зөвөлгөөг заавал нэг уншаад үзээрэй.
1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио...
2. Энгийн төв хувцасласан байх.
3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал
4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна.
5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.
8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой.
12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.
13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
16. Лекцээ амжилттай болгохын тулд
А. Сонсогчдын анхаарлыг татах
Б. Илтгэгчийн ярианы эхлэл үнэхээр энгийн ойлгомжтой байх ёстой.
17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой

Дэлгэрэнгүй үзэх...

2009/08/20

Илтгэх урлагийн онол


Олон нийтийн өмнө илтгэлээ хэрхэн амжилттай тавих, анхаарах гол зүйл, Юуны тухай ярих нь сэдвээс хамаарна. Сэдвээ сонгосны дараа доорх асуултаар өөрийгөө шалгаарай...

1. Энэ сэдэв хүмүүст сонирхолтой байж чадах уу, үгүй юу.
2. Асуудалтай холбоотой материал хангалттай байгаа эсэх.
3. Цагтаа багтааж ярьж чадах эсэх.
4. Ярих зүйлдээ үнэхээр ёсэтгэлтэй байгаа эсэх.
5. Миний сэдэв болон мэдлэгийн түвшин сонгогчдын сонирхолд нийцэж байгаа эсэх.

Дэлгэрэнгүй үзэх...