Ads 468x60px

Итгэлтэй, Үнэмшилтэй, Товчхон, Уран, Гоё ярьж сурцгаая! Залуусаа! Сайхан ярихын нууцыг бид таньд дэлгэнэ.

2009/11/10

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА


Уралдааны зорилго:
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр хэмээн тунхагласан билээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлаж байна. Илтгэлийн уралдаан нь үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, оюутнуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, тэдний бүтээлч сэтгэлгээг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тусгах, шударга ёсны төлөөх дуу хоолойг нь нийгэмд түгээх зорилготой.
Илтгэлийн агуулга:
Шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх, хангах, шударга бус байдалтай тэмцэх, шударга ёсыг тогтооход төр, засаг, иргэний нийгэм болон бусад этгээдийн оролцоог тодорхойлох, шударга ёсны зарчмыг дэлгэрүүлэх, шударга ёсны шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох, шударга ёсыг эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх

Илтгэлд тавих шаардлага:
Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд түлхэц болохуйц шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн байна.

* Илтгэл нь заасан агуулгын хүрээнд утга санаагаа илэрхийлсэн, тодорхой түвшинд судалгаа, шинжилгээний эрэл хайгуул хийсэн, асуудал дэвшүүлсэн, гаргалгаа хийсэн байна.
* Урьд өмнө нь хэвлэгдээгүй, тавьж хэлэлцүүлээгүй илтгэлийг уралдаанд ирүүлнэ.
* Уралдаанд оролцогч нь илтгэлдээ өөрийн товч намтар /анкет/-ыг хавсаргана.
* Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг сонгож, хэлэлцүүлнэ.
* Илтгэлийг 6-10 нүүрэнд багтаасан байх, мөр хоорондын зай single, үсгийн фонт 12-оор, А4 хэмжээтэй цаасан дээр бичсэн байна.

Хугацаа:
Илтгэлийг 2009 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 18.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газарт болон contact@iaac.mn Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой гэсэн мэйл хаягаар хүлээн авна.
Оролцогчийн анкетийн загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу. Холбоо барих утас: 70112467, 70112465.

2009 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 10 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

Шагналыг 12 дугаар сарын 9-нд буюу Олон улсын Авлигын эсрэг өдрөөр гардуулна.

Шагнал:

Нэгдүгээр байр /1/ Зөөврийн компьютер, өргөмжлөл

Хоёрдугаар байр /1/ Дижитал аппарат, “Интерном” номын дэлгүүрээс 50,000 төгрөгт багтаан дуртай номоо сонгон авах эрх, өргөмжлөл

Гуравдугаар байр /1/ mp4, “Интерном” номын их дэлгүүрээс 30,000 төгрөгт багтаан дуртай номоо сонгон авах эрх, өргөмжлөл

Бусад шилдэг 7 илтгэлийг дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.

Шалгаруулах комисс:

Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн нэгж, эрдэмтэн, судлаачид, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг

Дэлгэрэнгүй үзэх...