Ads 468x60px

Featured Posts

Итгэлтэй, Үнэмшилтэй, Товчхон, Уран, Гоё ярьж сурцгаая! Залуусаа! Сайхан ярихын нууцыг бид таньд дэлгэнэ.

2020/10/26

"Эрдмийн Индэр Клуб - 15 жил"


Энэхүү эхлүүлсэн санаачлага минь олны дэмээр, эрдэмтэн багш нар, үе үеийн клубын манлайлагчдын ачаар энэхүү оюутны ширээнээс үүссэн санаачлага өртөөлөн өртөөлөн олон нийтэд үйлчлэх төрийн бус болтлоо өргөжин дэвжиж явна...


2005 оноос эдүгээ 15 жилийг үдэж байна...


Дурсамжын хуудсыг өртөөчлөн бичилцсэн үе үеийн тэргүүлэгч нөхөддөө баярын мэнд хүргэе.

удахгүй эргэн уулзаж, оюутан залуустаа гэгээ нэмсэн үйл ажиллагаагаар эргэн уулзах бодолтой энэхүү бичвэрээ тэрлэж сууна... 



*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-

Sbr Nyak is thinking about Оюунлаг Хүний Үгийг Оюутан Бүрт...

2005 онд ийм албан тоот нисгээд сууж байж ээ. . #ОюутанЦаг
-------------------------------------------------------------------------------
Он цаг нисэх мэт алсрах,,, Утас дин дон... ШУТИС-түүхт 60 жилийн ой тохиож буй тул төгсөгчийн хувиар, Оюутны өөрөө удирдах ЭРДМИЙН ИНДЭР клубыг үүсгэн санаачлагчийн хувиар материал зэхэж өгөөч гэв.. Саяхан л 50 жилийн ой гээд мэдээлэл зэхэж сууснаа санахуй дор нэгэн арваныг элээж ээ.

сургуулиараа бахархаж, төгсөгчийн хувиар амь нэгтэй байдгийн хувьд багш нарынхаа захиасыг биелэл болгож буйн хувьд шавь нь хичээж л явна.

Харилцаа Холбооны Менежмент мэргэжлийнхээ үр шимийг хүртэж, маркетингийн ухаанд суралцаж, энэ салбарыг хөгжүүлэх үйлсэд урам дүүрэн зүтгэж л явна даа..

Эрдмийн индэрийн залгамж халаа өнөөдөр ч үргэлжилсээр... ШУТИС-н шилдэг клубээр дахин дахин шалгарсаар ... илүү хүчирхэг болж хөгжлийн буухиаг тээсээр явааг дуулгахдаа үнэхээр бахдалтай байна...

Erdenekhuu Norinpel GBayarmaa GBayarmaa Buyankhishig Zundui Ariunaa Tsogbadrakh Эрдмийн Индэр Клуб | Эрдмийн индэр клуб | Эрдмийн Индэр Клуб | Эрдмийн Индэр Клуб |Baatarkhuu Tsend | Mlctraining Mlc





Оюутны “Эрдмийн Индэр” Клуб


ШУТИС-ийн харьяа Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль


Оюутны “Эрдмийн Индэр” Клуб


“Монголын Лектор төв”-ийн дэргэдэх анхны клуб болох оюутны “Эрдмийн Индэр” клуб нь 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар ирсэн.

Бидний эрхэм зорилго: 

ШУТИС-ийн MXТС-ийн эрхэм зорилгыг дээдэлж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, олон талын мэдлэг боловсролтой, оюуны өндөр чадавхитай шилдэг залуусыг бэлтгэхэд тус нэмрээ оруулахад оршино.


Бидний уриа: Оюунлаг Үгийг Оюутан бүрт...

Клубын үйл ажиллагааны үндсэн чиглэл: 

• Өөрийгөө хөгжүүлэх, бусдаас шинэ сонин мэдээлэл авах, олсон мэдлэгээ хуваалцах сонирхолтой оюутан залуусыг дэмжиж хамтран ажиллах.
• Оюутнуудынхаа нийгмийн амьдрал, суралцах нөхцөлд нь тулгамдаж буй асуудалд судалгаа хийсний үндсэн дээр туслах.
• Оюутан залуусын дунд оюуны төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион явуулах.
• Сургуулийн нийт оюутнуудад ёс зүйн болоод эрх зүйн хүмүүжлийг олгох арга хэмжээг зохион байгуулах.
• Сургуулийн нийт багш ажилчид, оюутан залууст зориулж шинэ сонирхолтой, мэргэжлийн ном хэвлэл, сэтгүүлийг тогтмол танилцуулах, мэдээлэл өгөх.

Клубын бүтэц зохион байгуулалт:

“Эрдмийн Индэр” клубээс
Оюутан залуусын дунд зохион явуулж байсан зарим ажлууд


Эх сурвалж: http://erdmiin-inder.blogspot.com/ 


Дэлгэрэнгүй үзэх...

2010/12/01

Авъяасын эрэлд мордохуй лекц амжилттай боллоо...

Эрдмийн индэр клубээс уламжлал болгон зохиодог лекцээр бид энэ удаад “Х-түц” хамтлагын ахлагч, МУСТА жүжигчин Л.Баттулга /Аглуу/ ахыг урьж “Авъяасын эрэлд мордохуй” сэдэвт лекцийг уншууллаа. Аглуу ах.. бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж Мэдээлэл Холбооны технологийн сургуулийн нийт оюутнуудад сонирхолтой лекцийг уншиж бие даалт, курсийн ажил, сорил гээд завгүй байсан оюутнуудыг хэсэгхэн хугацаанд ч гэсэн инээлгээд авлаа. Бид цаашид илүү их ажиллаж сонирхолтой олон лекцийг зохион байгуулахаар зорин ажиллаж байна. Та бүхэн биднийг дэмжээрэй..

Эрдмийн индэр клубийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж лекц уншиж өгсөн Аглуу ахдаа чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

"Эрдмийн индэр" клубийн тэргүүн С. Нямдорж

Дэлгэрэнгүй үзэх...

2010/10/15

“ТА ЦАНГАЖ БАЙНА УУ?” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна



“Эрдмийн индэр” клуб
“Хатан туул ба Цаг хугацаа” уриан дор “ТА ЦАНГАЖ БАЙНА УУ?” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.





Тавигдах шаардлага:

* А4 цаасан дээр 12 фондоор бичих
* Нэр, код бичих
* Үгийн тоо бичих

Шагналын сан:

Тэргүүн байр 10000₮

Дэд байр 5000₮

Хамрах хүрээ:

Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн 1 - 4 курсын оюутан

Хугацаа:

2010.10.15 – 2010.10.22 хүртэл Харилцаа Холбооны Удирдлагын багт ( 213-т ) хүлээн авна.

Утас: 98215068 95176599 99656465

Дэлгэрэнгүй үзэх...

2010/05/12

Илтгэх урлаг гэж юу вэ?


Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж...

энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидзт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Жорж Буш, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл бий гэнэ.
Та заавал уран илтгэгч байх ёстой юү?
Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай. Уран илтгэх урлаг яваандаа энгийн амьдралд ч хэрэглэгдэх боллоо. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Наад зах нь хүн болгонд тохиолддог хайр сэтгэлийн асуудалд энэ нь гол нөлөөтэй аж. Сэтгэлтэй хүндээ өөрийгөө зөв илэрхийлж, мөн нээж чаддаг байхын тулд мөнөөх илтгэх урлаг зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэнийг хэлэхэд ийм чадаар манай залууст дутмаг. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Орчин үед залууст өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Харин өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах гэнэ. Уран илтгэлийн гол зорилго нь юу ч ярьж байсан тэр сэдэв шийдлийг бусдад хүргэх, тэдний сэтгэл зүйг үгийн гайхамшигаар байлдан дагуулахад орших ажээ. Хүн болгон гайхамшигтай илтгэгч болдоггүй. Авраам Линкольн тариачны сууринд очиж өндөр зүйл дээр гарч зогсоод яриа хийж илтгэх чадвараа дээшлүүлдэг байжээ. Сайн илтгэгч болно гэдэг бол хичээл зүтгэлийнх гэж нэгэн ухаантан хэлжээ.
Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх
Танд заримдаа олны өмнө гараад айх, сандрах, ямар нэгэн бэлтгэлгүйн улмаас хэлэх гэсэн үгээ мартах, юу ярьж буйгаа сүүлдээ мэдэхээ байчихдаг үе тохиолддог уу? Тэгвэл шинээр илтгэгч болж буй хүмүүст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авах, тэгээд зорилгоо тодорхойлох, үүндээ нийцсэн илтгэлийн төлөвлөгөө зохиох, тэгэхийн тулд ярих зүйлийнхээ талаар хангалттай мэдлэг хуримтлуулсан байх шаардлагатай аж. Мөн нэг чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байж эхлэлээ сайн хийх явдал. Мордохын хазгай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү.
Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэсэн үг байдаг. Олон эрдэмтэд энэ үгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. «Жинхэнэ баатар эр эцсийн том тулалдаанд орохын тулд мянга мянган жижиг тулалдаанд ялдаг гэдэг. Үгийн сонголт, дууны өндөр нам байх, тайзыг хэрхэн эзэмших, хэдийд эхэлж, хэдийд дуусгах вэ, хэрхэн асуулт асуух, яаж унших гээд суралцах зүйл маш олон. Өөрийгөө хүн хэзээ ч «Би чадахгүй, энэ бол бүтэшгүй зүйл» хэмээн чамлах нь туйлын буруу гэнэ. Генерал болохыг хүсдэггүй цэрэг хэзээ ч цэрэг болж чаддаггүй гэдэг. Уран илтгэгч болъё л гэвэл чи зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Алхам алхмаар хөгжсөөр яваандаа амжилтад хүрнэ. Үүний тулд хамгййн гол нь зорилгоо зөв тодорхойлох. Тэгээд түүнээсээ гажихгүй, хатуу чанд дэглэмтэй байх явдал чухал юм байна. Уран илтгэгч болох хүн заавал сайхан царай зүс, гоё хувцастай, цээлхэн дуу хоолойтой байх албагүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь амжилтад хүрэх үндэс болдог аж.

Дэлгэрэнгүй үзэх...

2010/04/15

Илтгэлээ амжилттай төгсгөх

Илтгэгч хүний нэг том чухал зүйл бол хүмүүст тавьсан илтгэлээ дуусгах байдаг. Заримдаа эхлэхээсээ илүү дуусгах нь хэцүү гэж ярих хүмүүс ч бий. Хэрвээ та илтгэл тавих гэж байгаа бол яаж хүмүүст хүргэх вэ? Илтгэлээ хэрхэн амжилттай дуусгах вэ? гэж бодох нь лавтай. Илтгэлээ амжилттай дуусгахад анхаарах зүйлүүд гэвэл...

Эдгээр зүйлүүд орно. Туршаад үзээрэй.
  • Хүчтэй байх
  • Сүүлийн өгүүлбэрээ урьдчилан томъёолоод тэмдэглэчихсэн байх
  • Өөдрөг үгээр төгсгөх
  • Дуусч байгаа нь ойлгогдохоор дүгнэлт хийж төгсгөх
  • Бүү дуусаасай гэж хүсч байхад дуусгах
  • Илтгэж дуусангуут байрнаасаа хөдлөхгүй хэсэг зуур зогсох
  • Илтгэлээ төгсгөх үедээ сонсогчид руу харж инээмсэглэх
  • Сонсогчдод хандан хэдэн аятайхан үг хэлэх
  • Хошигнол ашиглах
  • Яруу найргийн мөрүүдийг ашиглах
  • Ямар нэг зүйлд уриалах
Хаана ч, юу ч, хэнд ч ярисан байлаа эдгээрийг бүгдийг нь хэрэглэхгүй ч аль нэгийг нь туршаад үзээрэй. Таньд таалагдах болно. Амжилт

Дэлгэрэнгүй үзэх...