Ads 468x60px

Итгэлтэй, Үнэмшилтэй, Товчхон, Уран, Гоё ярьж сурцгаая! Залуусаа! Сайхан ярихын нууцыг бид таньд дэлгэнэ.

2010/03/20

"Завгүй залуу нас" Сэдэвт лекц амжилттай боллоо

Бооёо ах бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж "Завгүй залуу нас" сэдэвт лекцийг МХТС-ийн нийт оюутнуудад уншлаа. Лекцэн дээр Бооёо ах... өөрийнхөө оюутан үеийнхээ дурсамжаас бидэнтэй хуваалцаж хөгжилтэй зүйлс тохиолдож байсан үеүүдээ эргэн нэг дурсаад ээжийн тухай шүлэг уншиж өгсөн. Нийт оюутнуудад хандаж ахын хувиар зөвлөж "Хэн байснаа хэзээ ч бүү мартаарай. Хүн бүр өөрт байдаг итгэл найдварын галыг өөрөө асаах хэрэгтэй. Бусад хүмүүс зүгээр л зөвлөдөг юм шүү" гэж захисан.
Чиний үе ирнэ гэдэгт чи итгэ. "Боёо" :-)

Бооёо ахдаа болон "Шинэ үе" продакшны хамт олондоо сургуулийнхаа нийт оюутнуудынхаа өмнөөс ажлын өндөрөөс өндөр амжилтыг хүсээд баярлалаа гэж хэлмээр байна.
"Эрдмийн-индэр" клубын тэргүүн: С. Нямдорж

Дэлгэрэнгүй үзэх...

2010/03/07

"Завгүй залуу нас" Сэдэвт лекц

Манай клубээс зохион байгуулдаг цуврал лекц маань үргэлжилж байна. Энэ удаад бид хошин урлагийн "Шинэ үе" продакшны захирал, жүжигчин Н. Ариунболд /Бооёо/ ахыг урисан юм. Олонд Бооёо нэрээрээ алдартай тэрээр "Завгүй залуу нас" сэдэвт лекцээ унших гэж байна.
Хоногийн 24 цагт амжихгүй шахам ажилтай байдаг тэрээр багахан хугацааг ч болов уу оюутнуудтайгаа хамт өнгөрүүлэхээр болсон юм. Залуу нас, оюутан нас гэдэг үнэхээр сайхан. Бооёо ах залуудаа ямар оюутан байсан бол? Оюутан цагынх нь хөгжилтэй дурсамж олон л байлгүй... Энэ талаар лекцэн дээр мэдээрэй.

Инээд байгаа газар эрvvл нийгэм оршино.

Оюутнуудаа лекцэнд идэвхтэй оролцоорой. Лекцтэй холбоотой сонирхсон асуулт байвал лекцэнд ирэхдээ бэлдээд ирээрэй.

Лекц: 2010.03.10-нд Мэдээлэл Холбооны технологийн сургуулийн Лекц клубт 14.00 цагаас эхэлнэ.
Дэлгэрэнгүй үзэх...

2010/03/06

Лекцийг хэрхэн сонсох вэ? Сонсохуйн гайхамшиг

Их сонсч, бага ярь хэмээн хүнд хоёр чих, нэг ам заяажээ. З. Стоик
Бид өдөр бүр ярих унших, бичихээс илүүтэйгээр сонсдог ч сонсохуйн талаар хамгийн бага ойлголттой байдаг. Сонсох бол анхаарах, тайлбарлах, ойлгоц бүрдүүлэх процессоос бүрддэг. Сонсохуй бол...

ярилцаж буй хүндээ байнгын анхаарал шаардах идэвхитэй үйл ажиллагаа, нөгөө талаас суралцах хамгийн чухал арга билээ.
Би хэр сонсдог вэ? Гэсэн асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Лекц илтгэлийг хэрхэн сонсох вэ?
Бусдыг ярьж байх үед сонсох анхаарлаа төвлөрүүлэх төвшин, ярианы нөхцөл байдал, зорилго, танхим, арга зэргээс их хамаардаг.
Идэвхтэй сонсох үйл ажиллагааг доорхи төвшинүүдэд хуваадаг.
1. Шүүмжилж сонсох
2. Анхааралтай сонсох
3. Ойлгож сонсох
Шүүмжилж сонсох энэ нь мэдээллийг сонсч, үнэлэх явдал юм. Гэхдээ шүүмжлэл алдаа, зөрчлийг нь олох гэсэн үг биш, харин сонссон мэдээлэл танд яаж нөлөөлж болох вэ? гэдгийг үнэлэн сонсох явдал юм.
Анхааралтай сонсох энэ бол тодорхой ялгах чадвартай холбоотой. Илтгэгчийн сэтгэлийн хөдөлгөөнийг анхаарч, дуу хоолойн хувьслаар чухал гэсэн зүйлүүдийг нь тодорхойлон ойлгодог.
Ойлгож сонсох энд өөрийгөө илтгэгчийн оронд тавьж сонсох чадвар юм. Энд хамгийн гол нь мэдээллийг сонсч, сонсноо үнэлээд илтгэгчийн хөдөлгөөнүүдийг мэдэрч сонсох хэрэгтэй.

Эндээс дүгнэхэд хамгийн чухал нь анхааралтай байх юм. Анхаарлаа сарниулахгүй байхын тулд хичээх хэрэгтэй. Зөвхөн лекцэндээ анхаарлаа хандуул лекцэн дээр өөр зүйл бүү бод. Мөн бусдын анхаарлыг сарниулахаас аль болох зайлсхийгээрэй.

Бусад хүн өөрийг чинь яаж сонсоосой гэж хүсдэг шигээ бусдыг сонс
Сонсохуй нь суралцах хамгийн том боломж гэгдийг санах хэрэгтэй. Танд амжилт хүсэе.


Дэлгэрэнгүй үзэх...

2010/03/02

86400 Сэдэвт лекц амжилттай боллоо

Н. Учрал ах маань бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж 86400 сэдэвт лекцээ уншлаа. Лекцийн хүрээнд 86400-гийн зарчмуудын талаар ярилаа. Дэлгэрэнгүй үзээрэй...

8 Х-н зарчим
1. Хүн байхын зарчим
2. Хэзээ ч өөртөө саад болохгүйн зарчим
3. Хүчтэй орших бие үзлийн зарчим
4. Хүсэл эрмэлзэлтэй өөдрөн байхын зарчим
5. Хэзээд үнэний өмнө хатуу зогсох зарчим
6. Хэмжээлшгүй их амжилтыг харж чадах зарчим
7. Хичээл зүтгэл, гал сэтгэлийн зарчим
8. Хөдлөшгүй үзэлтэй хааны зарчим
6 Ш,Б-н зарчим
1. Шатдаг, шатдаггүй төрлийн зарчим
2. Шантрашгүй хүслийн илч байхын зарчим
3. Шинээр сэтгэж гутрангаар төлөвлөж өөдрөгөөр хэрэгжүүлэх зарчим
4. Бэрхшээлийг эрхшээлдээ, Асуудлыг атгандаа зарчим
5. Бүтээлч үйлсийн далайруу бүхлээрээ шумбах зарчим
6. Бие үзлийн гал зарчим
4 Б-н эхлэл
1. Бие үзэл
2. Бардам бахдам хүч
3. Боловсрол
4. Байр суурь
00 – Тэг тэг хий.
Мөн Учрал ах маань лекцийн явцад дурын зургаан оюутнаас санамсаргүй байдлаар зургаан үг (Морожен, Алх, Мобиком, Сармагчин, Нүдний шил, Хана) гэсэн үгнүүдийг хэлүүлж аваад маш богино хугацаанд доорхи шүлгийг зохиосон юмаа. Сонирхоорой.

Утсаа авмаар байна
Хүний хорвоод төрсөн учир утгаа хүндлээсээ
Хүний угсаа гарал сармагчингаас ялгарахыг ч хүсдэг
Хөрст орчлон өмнөөс минь хана босгон хяссан ч
Хөлгөн түүхийн сударт нэрээ мөнхлөхөөр зорьдог
Энэ шүлгээ би уншиж зогсох мөчид
Ээж минь над руу Мобикомгоосоо ярьж байна уучлаарай
Утсаа би аваад хуу
За за зөвшөөрөхгүй бол тэр биздээ ТИС-нхэн
За байз тэнд хэн байна хараад хий
Алх хадаас хоёр ах дүү шиг хамтдаа шиг
Аавын хоёр хүүхдийг алаг үзээд яахав
Нүдний шилний цаана нуугдаж буй царай
Нүүрийн буянтай харагдах нь юуных вэ хайрынх уу
Лекц уншуулчаад ТИС-нхэн Моражин авч өгөлдөө
Ленин багш биш ч гэсэн Монголын нэг л залуу шүү дээ
Уучлаарай утсаа ядаж аваад хуу.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Н. Учрал ахдаа клубынхээ болон нийт оюутнуулынхаа өмнөөс чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
Бид 86400 аяныг дэмжиж байна. Та ч гэсэн дэмжээрэй.
Дараа дараачийн цуврал лекцэд идэвхтэй суугаарай оюутнууддаа.




Дэлгэрэнгүй үзэх...